Бүртгэлийн хэсэг
Гоожуур
Уучлаарай та бүртгэлгүй байна.
Үндсэн цэс
Мэдээний төрөл
| Хичээл [3] |
| Тоглоом [5] |
| Мэдээ мэдээлэл [26] |
| Программ Хангамж [3] |
| Монгол хөгжим [4] |
| Гадаад хөгжим [5] |
| Кино ертөнц [12] |
| Элдэв зураг [4] |
| Warcraft Maps , Tools [2] |
| Cs Maps , Tools [7] |
| Garena Мэдлэг [5] |
| EXP Hack [4] |
| Аниме [7] |
| Бусад [12] |
Чат
Санал асуулга
Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 32
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 2
Нийт гишүүд: 32
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0 » Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 2
Мэдээний админ: 3
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 25 » Хүйс
Эр: 26
Эм: 6 Нийт онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Клан танилцуулга
Main » 2011 October 20 » Хятадын арьчаагүй нийгэм
2011-он 10-сар 18 11:04
Хятадын арчаагүй нийгэм
Хятадад гэмтэж бэртсэн хүнд тусласан хүн өөрөө буруутдаг гаж тогтолцоо байсаар байна. Үүний уршигаар саяхан нэгэн бяцхан охин машинд дайруулахад хэн ч туслахыг хүссэнгүй.
Хөлд ороод удаагүй байгаа, 2 настай учраа мэдэхгүй бяцхан охин ганцаар гудамжаар алхаж байгаад машинд дайруулж байгаа дүрс гудамжны камерт бичигджээ. Уг ослын дараа бяцхан охин амьд тийчлэн хэвтэж байсан ч түүнд туслах хүн олдсонгүй. Бичлэгийг үзсэн хүмүүс Хятадуудын арчаагүй, амиа бодсон байдлыг хараад харааж зүхэж байна. Ван Юу гэдэг энэ бяцхан охин Гуандонг мужийн Фошан гэдэг барааны дэлгүүрийн гадаа машинд дайруулжээ. Нүд хальтрам дүрс бичлэгийг олон нийтэд бүтнээр нь үзүүлээгүй боловч охиныг дайрсан жолооч юу ч болоогүй юм шиг хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна.
Гудамжаар алхах хүмүүс ч цочирдсон шинжгүй явна. Бяцхан охин цус нөжөндөө хутгалдан босч чадахгүй байхад араас нь ирсэн машин хурдаа хасалгүй мөн л охины дээгүүр дайраад явсан байна. 10 гаруй минут өнгөрсний дараа 58 настай эмэгтэй барьж явсан тортой зүйлээ хаяна охин дээр гүйж ирэн замаас холдуулж тусалсан байна. Охиныг Гуанжоу хотын цэргийн эмнэлэгт яаралтай хүргэсэн. Биеийн байдал хүнд байна. Ван Юу охины аав тус барааны дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд охиноо машинд дайруулж байх үед завгүй ажиллаж байжээ. “Хэн нэг нь жаахан охин зам дээр явж байхад холдуулж болно доо” гэж охины амийг аварсан эмэгтэй ярьсан байна. Охины ээж ч болсон явдалд өөрийгөө буруутгасан байна. Цагдаа нар бяцхан охиныг дайрсан 2 машины жолоочийг улсын дугаарынх нь дагуу мөшгиж баривчилсан байна. Жолооч нар охины ээж аав хоёрт нь мөнгө амласан боловч тэд татагалзжээ.
Тус бичлэг Хятадын YOUTUBE сайтны хувилбар Weibo сайтад тавигдсан даруйд хамгийн их хандалт авсан бичлэг болжээ. Хятадын засгийн газар хүмүүст хүн чанар, ёс зүйтэй байхыг заадаг боловч үнэн хэрэг дээрээ Хятад хүмүүс, Хятадын нийгэм харанхуй, арчаагүй байгааг илчилсэн хэрэг боллоо хэмээн бодит бичлэгийг үзсэн олон үзэгч сэтгэгдлээ илэрхийлжээ. Уг бичлэгийг 4 сая гаруй үзэгч одоогоор үзээд байна. Үзэгчид машины жолоочийг мөн хүүхэд дайруулчихаад хэвтэж байхад юу ч болоогүй юм шиг хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг хараан зүхсэн байна. Урд нь олны дунд гудамжинд явж байгаад гэмтэж бэртсэн настай хүнд туслах гэж оролдсон хүмүүс өөрсдөө буруутаж, Хятадын шүүхээс тэдэнд мөнгөн торгууль ногдуулж байжээ. Цаад учир нь Хятадын засгийн газар хөгшдийн өндөр үнэтэй халамж, нийгмийн хангамжаас зайлсхийсэн гэж барууны орнууд шүүмжилсэн байна. Тэгэхээр гэмтсэн хүнд тусласан хүн өөрөө буруутдаг гаж тогтолцооны уршиг энэхүү бяцхан охиныг тойрсонгүй. Гудамжинд явж байсан хүмүүс мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа нь үүний илэрхийлэл юм. Тэрчлэн Ван Юу охиныг аварсан эмэгтэйг олонд танигдаж, нэр алдарт хүрэх гэсэн алхам хийсэн гэж үзэх хүмүүс ч Хятадад байна. Харин эмэгтэй тухайн үед юу ч бодоогүй бяцхан охины амийг л аврахыг хүссэн гэдгээ телевизээр хэлсэн байна.

- Огноо: 02.04.2026
| - Нэмсэн: Utakata^GForce
| - Үзсэн: 547
| - Сэтгэгдэл: (5)
| Нийт сэтгэгдэл: 5 | |||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||